Дижитал шилжилт эрчимжиж буй өнөө үед мэдээллийн аюулгүй байдал нь зөвхөн IT-ийн асуудал бус, байгууллагын удирдлага, эрсдэлийн менежмент, бизнесийн тогтвортой хөгжлийн үндэс болж байна.
ISO 27001:2022 стандарт нь байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг системтэйгээр хамгаалах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн суурь хүрээ юм.
Энэхүү сургалт нь:
– Мэдээллийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах аргачлалд сургах
– Кибер халдлага, мэдээлэл алдагдлаас урьдчилан сэргийлэх чадавхийг нэмэгдүүлэх
– Олон улсын стандартын дагуу удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх ойлголт олгох
– Харилцагч, түншүүдийн итгэлийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ
ISO 27001:2022 сургалт нь байгууллагыг кибер эрсдэлд урьдчилан бэлдэх, урт хугацааны аюулгүй, тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой.
