Awesome Image

Cyber Solution Support (CSS) нь  дэлхийн 60 улсад үйл ажиллагаа явуулдаг, кибер гэмт хэрэгтэй тэмцдэг “Group-IB” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар юм. 

Бид олон улсад баталгаажсан дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах, мэргэжлийн ноу-хау, өгөгдөлд суурилсан мэдээллийн санг бий болгох, кибер аюулгүй байдлын болон хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, чадавхыг бэхжүүлэх, хувь хүн болон хуулийн этгээдэд кибер соёлыг төлөвшүүлэх замаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын экосистемийг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. 

АЛСЫН ХАРАА

Улс орны тогтвортой хөгжлийг хурдасгаж, илүү аюулгүй дижитал ирээдүйг бий болгох явдал юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

Кибер халдлагыг мөрдөн шалгах, хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй байдлын хамгаалалтын систем нэвтрүүлэлт ба сургалт 

 

ISO 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын нэвтрүүлэлт ба сургалт 

Кибер аюулгүй байдлын цогц сургалт: 

-Анхан шат 

-Дунд шат 

-Ахисан шат 

-Group-IB: Олон улсын сургалт 

 

Мэдээллийн аюулгүй байдлын аудит

Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ 

Group-IB

Үндэсний хэмжээнд мэргэшсэн баг, 
бүс нутгийн түншлэл, дэлхийн хамтын нийгэмлэг

 

 

60+

улсад үйл ажиллагаа явуулдаг

 

 

77K

 цагийн бодит халдлагад хариу арга хэмжээ авсан туршлага

80+

 халдлагад хариу арга хэмжээ авахад мэргэшсэн шинжээчид

Албан ёсны эрхтэй олон улсын CERT-GIB баг

20+

хэлээр ярьдаг олон улсын шинжээчдийн баг

Цаг хугацааг дэмий бүү үр

Бид нууцлалын гэрээ (NDA) болон баталгаажсан хамтын ажиллагааны  гэрээтэй тул аливаа хууль эрх зүйн эрсдэл, цаг хугацаа алдахгүйгээр халдлагад  хариу арга хэмжээ авах ажлыг шууд эхлүүлэх боломжтой.

Шилдэг мэргэжилтнүүдэд шууд ханд

Аюул заналд шуурхай, уян хатан хариу арга хэмжээ авч, таны бизнест учрах сөрөг нөлөөг бууруулах найдвартай баг танд үргэлж дэмжлэг үзүүлнэ.

Таны хэрэгцээнд тохирсон бүх үйлчилгээ

Та урьдчилан сэргийлэх үйлчилгээгээр дэд бүтцээ хамгаалж, аливаа аюулгүй байдлын зөрчил, халдлагад нэн даруй хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлээрэй.

Go To Top