Технологи үсрэнгүй хөгжихийн хэрээр хувь хүн, албан байгууллагууд бүтээмж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд дижитал шийдэл, технологийн дэвшлийг өдөр тутмын хэрэглээ болон үйл ажиллагаандаа идэвхтэй нэвтрүүлж байна. Тэрдундаа хиймэл оюун нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болж буй нь маргаангүй.
Гэвч энэхүү хурдацтай дижитал шилжилтийг тогтвортой, найдвартай авч явахын тулд кибер аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болжээ. Кибер аюулгүй байдал нь олон хүнд хол мэт, “надад эсвэл манай байгууллагад тохиолдохгүй” гэсэн ойлголт төрүүлдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ юм.
Олон улсын судалгаа, шинжилгээнүүдээс харахад албан байгууллагад учирч буй кибер халдлагын дийлэнх нь ердөө нэг л ажилтны мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг дутмаг байдал, болгоомжгүй үйлдлээс үүдэн үүсдэг. Өөрөөр хэлбэл, ганцхан алдаа бүхэл бүтэн байгууллагын нэр хүнд, санхүү, үйл ажиллагаанд ноцтой эрсдэл авчрах боломжтой.
Иймд тогтвортой өсөлт, бүтээмжтэй хөгжлийг хангахын тулд байгууллагууд кибер аюулгүй байдлыг зөвхөн техникийн асуудал бус, хүний мэдлэг, соёлын салшгүй хэсэг хэмээн үзэж, ажилтан бүрээ мэдээллийн болон кибер аюулгүй байдлын суурь мэдлэгээр хангахыг зорьж байна.
Бид олон улсын судалгаа, бодит кейс, шилдэг туршлагад тулгуурласан, танай байгууллагын онцлогт нийцсэн мэдээллийн болон кибер аюулгүй байдлын АНХАН, ДУНД, АХИСАН түвшний сургалтуудыг санал болгож байна.
Эдгээр сургалтууд нь ажилтнуудын мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна бодит эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшлийг бий болгоход чиглэгдсэн болно.
