Дэлхий нийтэд тулгамдаж буй кибер гэмт хэрэгтэй бодит шийдлээр тэмцдэг “Group-IB” компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч “Cyber Solutions” ХХК үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт технологийн шийдэл, мэргэжлийн ноу-хау, өгөгдөлд суурилсан мэдээллийн сантай болж, кибер аюулгүй байдлын орчноо шинэ шатанд гаргах боломж нээгдэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд бид дараах чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
- – Монгол орныг чиглэсэн кибер гэмт хэргийг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд шуурхай илрүүлэх, хариу арга хэмжээ авах;
- – Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр технологийн хамгаалалтын систем, шийдлүүдийг нутагшуулах;
- – Үндэсний болон байгууллагын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэх;
- – Иргэн, хуулийн этгээдийг кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлж, аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх зэрэгт анхаарч ажиллаж байна.
Cyber Solutions ХХК нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын экосистемийг бэхжүүлэх, олон улсын стандартыг нутагшуулах, бодит хамгаалалтын үр нөлөөг бий болгох чиглэлд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага юм.
Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй иргэн, байгууллага: info@cybersdc.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл: www.cybersdc.mn
Group-IB компани нь Сингапурт төвтэй, дэлхийн 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, бүс нутаг бүрд КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТӨВӨӨ байгуулсан олон улсын кибер гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага билээ.

