2026 он гарснаас хойш албан байгууллагуудын бизнес имэйл хаягт Facebook-ийн албан ёсны мэдэгдэл мэт харагдах сэжигтэй и-мэйлүүд удаа дараа ирэх болжээ. Эдгээр и-мэйл нь өнгө төрх, лого, хэллэгийн хувьд Facebook / Meta-гийн албан ёсны мэдэгдэлтэй бараг ялгагдахгүй боловч бодит байдал дээр фишинг (залилангийн) халдлага байна. Энэхүү нөхцөл байдал нь Meta компанийн саяхан гаргасан фишинг залилангаас сэрэмжлүүлэх албан ёсны анхааруулгатай шууд холбоотой бөгөөд дэлхий даяар ийм төрлийн халдлага эрчимжиж байгааг харуулж байна.
Фишинг гэж юу вэ?
Фишинг гэдэг нь таны хувийн мэдээллийг (хэрэглэгчийн нэр, нууц үг гэх мэт) авах зорилгоор сэжигтэй мессеж эсвэл холбоос илгээх замаар таны аккаунтад нэвтрэхийг оролддог залилангийн арга юм.
Ийм мейл нь ихэвчлэн:
– “Таны нийтэлсэн контент оюуны өмчийг зөрчиж байгаа тул аккаунтыг хаах гэж байна”
– “Яаралтай баталгаажуулалт хийнэ үү” гэх мэт айдас төрүүлэх агуулгатай байдаг.
Хэрэв хакер таны аккаунтад нэвтэрвэл:
– Таны нэрийн өмнөөс спам тараах
– Бусдыг хуурч, залилан хийхэд таны мэдээллийг ашиглах эрсдэлтэй.
Жишээлбэл, танд Instagram эсвэл Facebook-т нэвтэрч “чухал мессеж унших”-ыг шаардсан и-мэйл ирнэ. Харин холбоос нь танил бус вэбсайт руу хөтөлж, танаас хэрэглэгчийн нэр, нууц үг оруулахыг хүсдэг.
Хэрэв та фишинг халдлагад өртсөн байж магадгүй гэж сэжиглэвэл
Хэрэв та санамсаргүйгээр сэжигтэй холбоос дээр хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулсан бол, таны аккаунтад өөр хүн нэвтэрч болзошгүй.Иймд дараах алхмуудыг хийгээрэй:
Хэрэв та өөрийн аккаунтад нэвтэрч чадвал:
– Нууц үгээ нэн даруй сольж
– Өөрийнх биш төхөөрөмжүүдээс гарах (log out)
Хэрэв та өөрийн аккаунтад нэвтэрч чадахгүй, нууц үг буруу гэж гарч байвал:
– Instagram Help Center эсвэл
– Facebook Help Center-т хандаж тусламж авна уу.
Дахин халдлагад өртөхөөс сэргийлэхийн тулд:
– Аккаунтаа хэрхэн аюулгүй байлгах талаар суралцах
– Meta платформ дээрх аккаунтыг сэргээх бол Account Recovery & Support Hub-ийг ашиглана уу.
Залилан болон фишинг халдлагаас сэргийлэх зөвлөмж
Сэжигтэй и-мэйл, мессежээс болгоомжил
– Мөнгө нэхсэн
– Бэлэг амласан
– Аккаунтыг устгана, хаана гэж сүрдүүлсэн ийм мессежүүдэд бүү итгэ.
Facebook эсвэл Meta-гаас ирсэн албан ёсны и-мэйлүүд зөвхөн дараах домэйнүүдээс ирдэг:
– fb.com
– facebook.com
– facebookmail.com
– instagram.com
– meta.com
– metamail.com
(мөн эдгээрийн дэд домэйнүүд, жишээ нь: support.facebook.com, business.fb.com)
Сэжигтэй холбоос дээр бүү дар
Meta-гаас ирсэн мэт харагдах боловч сэжигтэй и-мэйл, мессеж доторх:
– холбоос
– хавсралт файл дээр бүү дар.
Ийм и-мэйлд хариу бүү бич
– Нууц үг
– Нийгмийн даатгалын дугаар
– Кредит картын мэдээлэл асуусан мессежид хэзээ ч хариу өгөхгүй.
Давхар баталгаажуулалтыг идэвхжүүл
Аккаунтын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд хоёр шатлалт баталгаажуулалт (Two-Factor Authentication)-ыг асаагаарай.
Аюулгүй байдлын зөвлөмж
– Instagram-ийн Security Tips
– Facebook-ийн Security Tips хэсгүүдээс аккаунтын аюулгүй байдлыг хэрхэн сайжруулах талаар суралцаарай.
Эх сурвалж: www.meta.com

