Cyber Solution Support ХХК нь Боловсролын мэдээллийн технологийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Cyber Solution Support ХХК-ийг төлөөлж, Гүйцэтгэх захирал Д.Жавхлан Боловсролын мэдээллийн технологийн газрыг төлөөлж, дарга Л.Энхбат нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны зорилго нь Cyber Solution Support ХХК нь тус газрын мэдээллийн технологийн албан хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах, байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, цаашид кибер аюулгүй байдлыг хангахад дэвшилтэд техник, технологи, программ хангамжийн шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэхэд оршино.
Cyber Solution Support (CSS) нь дэлхийн түвшний кибер хамгаалалтын технологи, шинжээчдийн аргачлалыг Монгол Улсад нутагшуулж, үндэсний кибер аюулгүй байдлын чадавхыг бодитоор бэхжүүлэх зорилготой байгууллага юм. Тус компани нь дэлхийн хэмжээнд кибер гэмт хэрэгтэй тэмцдэг Group-IB-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраар ажиллаж байна.

