Кибер гэмт хэргийн ертөнцөд ер бусын зүйлс өрнөж байна. Дэлхийн хэмжээнд кибер гэмт хэрэгтэй тэмдцэг “Group-IB” компани 2026 оноос эхлэх кибер гэмт хэргийн талаарх таамаглалаа олон нийтэд хуваалцаж байна.
ТАНИЛЦУУЛГА
Кибер гэмт хэргийн өсөлт, мөн чанар, зорилго нь бидний хамгаалалтын системээс илүү хурдтай өөрчлөгдөх болов. Хиймэл оюуны (AI) хэрэглээ нэмэгдэхийг бид бүгд таамаглаж байсан ч түүний нөлөөллийн цар хүрээг дутуу үнэлжээ. Кибер аюулгүй байдлын орчин өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй, хэт хурдтай хөгжиж байна. Үүнд, хиймэл оюуны үсрэнгүй хөгжил, хакеруудын амбиц, геополитикийн өөрчлөлт, бизнесийн шинэ динамик зэрэг хүчин зүйлс нөлөөлж эхэллээ.
Group-IB компанийн дэлхийн даяар тархан суурьшиж буй кибер аюулгүй байдлын шинжээчид олон улсын хамтын ажиллагааны үр дүнд цуглуулсан мэдээлэл өгөгдөл, салбарын томоохон арга хэмжээнүүд дээр яригдаж буй асуудал зэрэгт судалгаа, дүн шижилгээ хийж, стратегийн түвшинд кибер аюулгүй байдлын таамаглалыг жил бүр гаргадаг. Энэхүү тайланд 2026 оноос эхлэн кибер аюулгүй байдлын салбарт юу болох талаар өгүүллээ. Тодруулбал,
– Автоматжуулсан халдлага
– Хиймэл оюун (AI)-д тулгуурласан шинэ төрлийн хортой программ
– Хиймэл оюун (AI)-д суурилсан автомат халдлага
– AiTM
– Хиймэл оюун (AI)-д тулгуурласан крипто ба стейблкойны хамгаалалтын цоорхойг ашиглаж үйлдэх халдлага гэх мэтчилэн.
Энэхүү шинэ нөхцөл байдалд шийдвэр гаргачид болон бизнесийн удирдлагууд дасан зохицох бус харин амжилттай маневрлах шаардлага тулгарч байна. Ингэхдээ салбар дундын хамтын ажиллагаа, тогтвортой хамгаалалтын экосистемийн үнэ цэн урьд өмнөхөөс илүү чухал тооцогдож буйг харгалзан үзэхийг аюулгүй байдлын шинжээчид зөвлөжээ.
1. ЧИМЭЭГҮЙ ТАРХАЖ БУЙ ХИЙМЭЛ ОЮУНЫ ХОР ХӨНӨӨЛ
Сүүлийн жилүүдэд хортой код байнга шинэчлэгдэж, улмаар аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг системээ тогтмол шинэчлэхэд хүргэж байна. Өмнө нь ихэнх хортой код гар аргаар үйлдэгдэж байсан бол өнөөдөр энэ нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөв.
Хиймэл оюун нэвтэрснээр ухаалаг, автоматаар халдварлах чадвартай шинэ төрлийн хортой код бий болж байна. Эдгээр нь хортой кодны “worm” төрөлтэй адил, маш хурдтай, автоматаар халдварлагдсан төхөөрөмж бүрийг дараагийн халдвар түгээгч болгох боломжтой байдгаараа онцлог.
Өмнө нь ийм төрлийн халдлагууд байсан. Тухайлбал,
– WannaCry — Windows-ийн эмзэг байдлыг ашиглан хэдхэн цагийн дотор дэлхий даяар тарсан.
– NotPetya — ransomware + кибер дайны хосолсон халдлага, олон тэрбумын хохирол учруулав.
– Mirai — IoT төхөөрөмжүүдийг эзлэн авч асар том DDoS халдлага үүсгэсэн.
Эдгээр нь бүгд автоматжсан тархалтын ачаар богино хугацаанд асар их хор хөнөөл учруулж байв. Гэхдээ 2026 он гэхэд нөхцөл байдал бүр дордох нь. AI-ийн хүчийг ашигласан хорны төрөл:
– илүү хурдтай тархаж,
– зорилтот системийг сонгож халдаж
– илүү оновчтой эмзэг байдлыг ашиглаж,
– илрэхээс илүүтэй зайлсхийх чадамжтай болж байна.
Хиймэл оюунд суурилсан хортой кодууд нь кибер халдлагын гинжин үйл явц буюу эмзэг байдал илрүүлэх → эмзэг байдлыг ашиглах → бусад төхөөрөмж руу нэвтрэх → халдлагын зохион байгуулах зэргийг автоматаар удирдах чадвартай болно. Ингэснээр хүн төрөлхтөн анх удаа хиймэл оюунд суурилсан дэлхийн хэмжээний worm тахалтай нүүрч тулгарч болзошгүй гэсэн үг.
2. РАНСОМВЭРИЙН ШИНЭ ЭРИН ҮЕ
Рансомвэр бол өнөөдөр зөвхөн технологийн бус сэтгэл зүйн дарамтын зэвсэг болж хувирсан. RaaS (Ransomware-as-a-Service) нь хакеруудын хар захын зээлийн бизнес загвар болтлоо хөгжив. 2026 оноос эхлэн хиймэл оюун энэ үзэгдлийг улам төгөлдөржүүлнэ гэдгийг шинжээчид таамаглаж байна. Тодруулбал, хакерууд сүлжээнд нэвтэрсэн даруйдаа хиймэл оюуны агент ашиглан
– Халдлагыг хурдасгах;
– Серверийг автоматаар шифрлэж, нөөцлөлтийг устгах;
– EDR ба хамгаалалтыг саатуулж, сүлжээгээр дамжуулан бусад төхөөрөмж руу хурдацтай нэвтрэх
RaaS -ийн зах зээлд хиймэл оюуны агентууд орж ирсэнээр хакерын ур чадваргүй гэмт этгээдүүд өндөр түвшний халдлага үйлдэх боломжтой болж байна.
3. ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН AiTM ХАЛДЛАГТАЙ НҮҮР ТУЛНА
Бидний ажиллаж, амьдарч буй дижитал ертөнцөд давхар баталгаажуулалт буюу 2FA эсвэл MFA бол аюулгүй байдлын гол тулгуур. 2FA, MFA, биометр зэрэг нь таныг цахим орчинд таньж баталгаажуулах зорилготой. Гэсэн ч хакер энэ нөхцөл байдлыг ашиглаж, сүлжээнд нэвтрэх, эвдэх арга байнга хайж байдаг. Үүний нэг хэлбэр нь Adversary-in-the-Middle (AiTM) халдлага.
AiTM яагаад аюултай вэ?
Шинэ үеийн AiTM хэрэгслүүд нь зөвхөн нэвтрэх эрх хулгайлахаас гадна хэрэглэгчийн баталгаажсан идэвхтэй цахим ул мөрийг хулгайлах, автоматаар хадгалж, баталгаажуулалтыг тойрон гарч, төхөөрөмжид нэвтрэх үйлдэл хийдэг. Өнөөдрийн байдлаар эдгээр халдлага нь хакераас их хэмжээний гар ажиллагаа, хяналт, тогтвортой удирдлага шаардаж байна. Гэхдээ 2026 оноос энэ байдал эрс өөрчлөгдөнө.
2026 онд юу болох вэ?
Хакерууд AiTM халдлагыг хиймэл оюунтай нэгтгэж, хэрэглэгчийн автоматаар баталгаажуулсан цахим ул мөрийг хуулах, хадгалах, маш том хэмжээнд нэвтрэх мэдээлэл цуглуулах, баталгаажуулалтыг тойрч, халдлага үйлдэх зэрэг чадвартай болгон хөгжүүлж байна. Энэ нь бид бүхний давхар баталгаажуулалтын системийг үндсээр нь сулруулж буйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун суурьтай халдлага нь илүү ухаалаг, аливаа хамгаалалтад дасан зохицох чадвартай, маш хурдтай халдварлах боломжтой байгаагаараа онцлог.
4. КРИПТО БА СТЕЙБЛКОЙН: ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН БИЗНЕСИЙН БОЛОМЖ УУ ЭСВЭЛ ШИНЭ ТӨРЛИЙН ЭМЗЭГ БАЙДАЛ УУ?
Банк, санхүүгийн салбар дижитал шилжилтийг эрчимжүүлж, харилцагч нартаа илүү шуурхай үйлчилгээ үзүүлэх үүднээс крипто дэд бүтэц ба стейблкойн технологийг эрчимтэй нэвтрүүлж байна. Гэхдээ үүнийг дагаад шинэ төрлийн эрсдэлүүд ирэх онуудад бий болно гэдгийг аюулгүй байдлын салбарынхан анхааруулжээ.
Мөнгө угаалтын цах хүрээ өснө.
Өнөөдрийн байдлаар уламжлалт төлбөр тооцооны систем болон криптовалют хослуулсан мөнгө угаах схемүүдийн улмаас дэлхий дахинд тэрбум, тэрбумын хохирол учирч байна. Энэ хэмжээ цаашид ч улам нэмэгдэх хандлагатай байна. Банкууд хөрөнгөө токенжуулах, крипто экосистемд нэгдэхийн хэрээр гэмт этгээдүүд энэхүү орон зайг ашиглан илүү нарийн залилангийн арга боловсруулах, автоматжуулсан мөнгө угаалт хийх, давхар нууцлал үүсгэх, DeFi систем, ухаалаг гэрээний (smart contract) сул талыг ашиглах, AI бот ашиглан сэжиггүй гүйлгээ хийх зэрэг хэлбэрээр ашиглана гэдгийг мэргэжилтнүүд таамаглажээ.
Өнөө цагийн банк, санхүүгийн салбар дахь танин баталгаажуулалтын луйвар, дансны хулгай аль хэдийн ноцтой асуудал болж байгаа. Гэтэл цаашид крипто ба стейблкойн нь кибер гэмт хэрэгтнүүдийн эдийн засгийг улам хүчирхэгжүүлэх түлш болох төлөвтэй байна.
5. API – ЭМХ ЗАМБАРААГҮЙ ЭРСДЭЛТЭЙ ТАЛБАР БОЛОХ УУ?
Орчин үеийн бизнесүүд өсөлт ба үр ашгийг шинэ түвшинд хүргэхийн тулд API ба үүлэн технологийн экосистемийг өргөнөөр ашиглаж байна. API нь анхнаасаа автоматжуулалт хийхээр бүтээгдсэн — машин хоорондын харилцааг хялбар, хурдан, шинэ түвшинд өргөжүүлэх боломжтой. Гэвч системүүд автомат удирдлагатай болохын хэрээр хиймэл оюунд тулгуурласан халдлагууд үүлэн орчинд гүн нэвтрэх нөхцөл бүрдчихлээ.
Хиймэл оюун яагаад API-г амархан ашиглаж чаддаг вэ?
Үүлэн дэд бүтэц нь үндсэндээ “код” дээр ажилладаг. Жишээ нь: эрхийн тохиргоо, хадгалалт, сүлжээний тохиргоо, бодлогын удирдлага зэрэг бүгд API-гаар дамжуулан тодорхойлогддог.
API нь машинд уншигдах боломжтой тул хиймэл оюун нь үүлэн тохиргоог ойлгож, түүнийг өөрчилж, зохион байгуулалт дээр нь нөлөөлөх боломжтой. Иймд 2026 оноос хойш хиймэл оюунд суурилсан халдлага API түвшинд дараах эрсдэлийг үүсгэхээр байна. Үүнд:
– Автоматжсан давхаргыг чиглэсэн масс халдлага
– Үүлэн орчныг бүхэлд нь доголдуулах
– Хяналтын цар хүрээг ил гаргах
– Тохиргоог өөрчилж, системийг сулруулах
API нь хамгаалагч болон халдагч хоёр талд хоёуланд нь үлэмж хэмжээний хүч өгнө. Хэн илүү компьютерийн нөөц, хиймэл оюун ашиглах чадвартай байна — тэр тал давуу тал авна.
6. УТАСНЫ ЗАЛИЛАН ӨСНӨ: УХААЛАГ УТАС ТАНЫ “АЙДАС” БОЛНО
Залилагчид технологи ашиглахаас гадна хүмүүсийн сэтгэл зүйн сул тал дээр тоглолт хийдэг. Ихэнх хүмүүс “надад хэн нэг нь эрсдэлтэй зүйл хий гэвэл би хийхгүй” гэж боддог. Гэвч бодит амьдралд айдас, яаралтай байдал, эрх мэдэлтэй мэт сонсогдох өнгө аяс нь логик сэтгэлгээг дарахад хангалттай.
Утасны залилан улам хүчтэй болно
Ирээдүйд утсаар хийгдэх залилан:
– илүү итгэл төрүүлэх,
– илүү шахалттай,
– илүү ухаалаг,
– илүү халдлагын шинжтэй болно.
Үүнд энгийн сэрэмжлүүлэг дангаараа хангалтгүй. Залилан шинэ шатанд гарч эхэлсэн. Зарим улс оронд залилагчид:
– картын мэдээлэл,
– OTP буюу нэг удаагийн код
– жижиг гүйлгээний хүсэлт асуухаа больсон. Учир нь эдгээр тактик үр дүн муутай болсон.
Харин тэд одоо хохирогчийг ятгаж, өөрийг нь дараах зүйлд үнэмшүүлж чаддаг болсон:
– банкнаас зээл авах,
– автомашин, байр, үнэт эд хөрөнгөө зарах,
– их хэмжээний мөнгө шилжүүлэх.
Энэ хандлага цаашид улам тархах төлөвтэй. Учир нь жижиг залилан ашиггүй болсон тул гэмт этгээдүүд сэтгэлзүйд суурилсан өндөр дүнтэй залилан руу шилжиж байна.
7. ӨГӨГДӨЛ ХАМГААЛАХ БОДЛОГЫН “СҮҮДЭР”
Олон улс, бүс нутгууд өгөгдлийн тусгаар тогтнолыг хамгаалах зорилгоор өгөгдөл хадгалалт, дамжуулалт, боловсруулалтыг зөвхөн тухайн улсын хил дотор хийхийг шаардсан бодлого гаргаж байна. Энэ нь нэг талаас дотоодын мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтад тустай ч нөгөө талаас нь харвал дэлхийн хэмжээнд аюул, заналхийлэлийг илрүүлэх, мэдээлэл хуваалцах хурдад сөргөөр нөлөөлж байна.
Өгөгдлийг хамгаалах нь яагаад эрсдэлтэй байна вэ?
Хакерууд аалзны тор шиг дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байхад хамгаалагчид зөвхөн бүсчилсэн хүрээнд л ажиллаж байна. Ингэснээр томоохон хэмжээний зохион байгуулалттай халдлагуудыг таних чадвар буурах, мэдээлэл тухайн бүс нутагт л байх тул кибер халдлагын бүрэн том зураглалыг гаргаж боломжгүй болох магадлалтай.
Тэгвэл Group-IB энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
Group-IB компани нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой байгуулагдсан. Бид байгуулагдсан цагаасаа хойш дээрх сорилттой нүүр тулж, улмаар бүс нутаг бүрд Digital Crime Resistance Centers (DCRC) буюу Дижитал Гэмт Хэрэгтэй Тэмцэх Төвүүдийг байгуулсан. Энэхүү төвүүд маань хүний тархины үйл ажиллагаатай адил мэдээллийг боловсруулж, өөрөө суралцаж, нарийн таамаглал гаргах чадвартай хиймэл оюуны загвартай сүлжээгээр өөр хоорондоо холбогддог.
Энэ загвар нь:
-Дэлхийн түвшний халдлагын зураглал гаргаж, бүс нутгуудад хамгаалалт хийх боломжоор хангадаг.
-Кибер аюулын шинж тэмдэг (indicators) болон халдагчдын тактик, арга ажиллагаануудыг судалж, танин мэдэх, түүнийг бусад хамгаалагч нартай хуваалцдаг;
-Харилцагч байгууллагын өгөгдлийг гадагш алдуулахгүйгээр, зөвхөн аюул, заналхийлэлийн шинж тэмдэгийн хүрээнд хууль ёсны дагуу ашиглана
-Өгөгдөл хамгаалах хуулийг 100% мөрддөг
Ингэснээр “бүсчилсэн хараа” асуудлыг дэлхийн хэмжээний, хамгаалалтын экосистем болгон хувиргаж байгаа юм.
8. ХИЙМЭЛ ОЮУНААР БИЧСЭН КОД ДОТОР ҮЛ ҮЗЭГДЭХ ЭРСДЭЛҮҮД
Хиймэл оюун код бичих ажлыг автоматжуулж, хөгжүүлэгчдийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж байна. Кодын чанар сайжирч, хөгжүүлэгчид хиймэл оюуны гаргасан үр дүнд итгэх итгэл нь улам нэмэгдэж байна. Гэвч энэ их итгэл нь шинэ эрсдэлийг дагуулах боллоо.
Яагаад?
Хөгжүүлэгчид хиймэл оюуны тусламжтайгаар бичсэн кодоо нарийвчлан хянадаггүйгээс болж халдлагад өртөх эрсдэл нь нэмэгдэж байна. Тодруулбал, гэмт этгээдүүд хуурамч эсвэл халдварласан кодын санг ашиглан тухайн бичсэн кодонд шинэ эмзэг байдал үүсгэж байна. Тэрдундаа төрийн санхүүжилттэй хакерийн бүлэглэлүүд хиймэл оюунаар бичсэн кодыг зориудаар удирдан засварлах замаар өргөн хүрээтэй халдлага хийх боллоо.
AI хөгжүүлэлтийг автоматжуулж буй өнөө үед дата, сангууд, программын нийлүүлэлтийн сүлжээ бүхэлдээ шинэ түвшний эрсдэлтэй нүүр тулж байна.
9. ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ НЭГДСЭН SOC
Хиймэл оюунд суурилсан халдлагууд хурдацтай нэмэгдэж буй энэ үед Аюулгүй байдлын үйл ажиллагааны төвүүд (SOC) ч мөн адил хиймэл оюуныг ашиглан илрүүлэлт, хариу арга хэмжээг өрсөлдөхүйц хурдтай гүйцэтгэхэд хөрөнгө оруулж эхэллээ. Энэхүү шилжилт нь аюулгүй байдлын сул талыг нөхөх, дотоод хамтын ажиллагааг илүү уян хатан болгож, бодит цагийн горимд ажиллах шаардлагатайг илтгэж байна.
Уламжлалт SOC-ууд нь хоорондоо уялдаа багатай олон төрлийн хэрэгслүүд дээр ажиллаж, асар их хэмжээний өгөгдөл үүсгэдэг. Энэ өгөгдөл нь бүгд салангид байдаг тул халдлагыг нэгдсэн байдлаар харах боломжгүй, тус, тусад нь хариу арга хэмжээ авахад хүргэдэг.
Харин өнөө үед энэ загвар нь нэгдсэн байдлаар харагдах, дундын мэдээлэл солилцоо, уялдаа холбоотой хамтын ажиллагаанд суурилсан нэгдсэн хариу арга хэмжээ рүү бүрэн шилжих шаардлагатай болж байна.
Аюулгүй байдал, мэдээллийн технологи, залилангийн эсрэг болон эрсдэлийн удирдлагын багууд кибер залилангийн домэйнүүдийн хүрээнд заналхийллийн мэдээллийг бодит цагт харилцан солилцож байж л хурдтай хувьсан өөрчлөгдөж буй автоматжсан халдлагуудтай тэмцэж чадна.
Иймд хамтын ажиллагаанд суурилсан SOC гэсэн ойлголт аажмаар Cyber Fraud Fusion Center буюу Кибер луйврыг илрүүлэх, таслан зогсоох нэгдсэн төв рүү шилжиж байна. Ингэснээр мэдээлэл, өгөгдлийг хуваалцах, стандардчилах, уялдуулах, халдлагын мэдээллийг нэгдсэн байдлаар харах, багууд мэдээлэл солилцож, бодит цагийн горимд хариу арга хэмжээ авах зэргээр эрсдэлийн удирдлагыг үлэмж сайжруулж, заналхийлэл, халдварын анхны шинж илрэх мөчид л шуурхай арга хэмжээ авч, бүх домэйны хамгаалалтыг зэрэг бэхжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Мөн SOC-уудын хүрээнд “аюулгүй байдал” гэдэг ойлголт хуучин түлхүүр үгсийг орлож, тасралтгүй, бодит цагийн, хамтын ажиллагаанд суурилсан гэсэн шинэ зарчмуудаар тодорхойлогдож эхэлж байна. AI-д суурилсан шинэ үеийн заналхийллийн эсрэг ийм үйл ажиллагааны загвар, баг хоорондын уялдаа л бодит хүчтэй хариу болж чадна.
10. XAI – ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭРИНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦОР ГАНЦ АРГА
Хиймэл оюун зөвхөн туслах үүрэгтэй биш, өөрөө шийдвэр гаргаж, үйлдэл хийдэг эрин үед бид амьдарч байна. Ирээдүйд хиймэл оюун нь хамгаалалтын шийдвэрийг бие даан гаргадаг болно. Энэхүү хяналтгүй автомат систем нь мэдээллийг буруу ангилах, хувийн мэдээллийг эрсдэлд оруулах, ёс зүйн зөрчил гаргах зэрэг олон эрсдэлийг дагуулж болзошгүй. Тиймээс Explainable AI (XAI) нь сонголт бус заавал байх шаардлагатай болж байна. Энэ нь байгуулагуудад дараах түвшинд шаардлагатай болно. Үүнд:
-AI-г сургахад ашигласан өгөгдөл нь хяналттай, ил тод байх (өгөгдөл дунд хортой код бий болох эсвэл зориудаар нөлөөлөх эрсдэлээс хамгаалах)
-AI-ийн шийдвэр гаргах логик нь ил тод, тайлбарлагдахуйц байх (ялгаварлан ангилах болон халдагч этгээдүүд зориудаар ашиглахаас сэргийлэх)
-AI-ийн гаргасан үр дүнг баталгаажуулах, тайлбарлах механизм нь заавал байх (шинжээчид шийдвэрийн үндэслэлийг нягтлан шалгах боломжтой байх)
Бодит байдал дээр байгууллагууд хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хүсдэг ч, дийлэнх нь түүнд бүрэн итгэхэд хараахан бэлэн биш байна.
Байгууллагын “хар хайрцаг”-ны бодлого, эмзэг, ил тод бус байдал зэрэг эрсдэл нь хиймэл оюуныг хурдтай нэвтрүүлэхэд томоохон асуудал болж байна. Үүний улмаас байгууллагууд хиймэл оюунд суурилсан боломжууд нь тайлбарлагдах, аудит оруулах боломжтой, хариуцлагатай байхгүй тохиолдолд харилцагчдаас тэдгээрийг идэвхгүй болгохыг шаардах хандлага бий болж болзошгүй.
Ингэснээр аюулгүй байдлын хувьд та хиймэл оюуныг хаана ашиглаж байна, түүнд ямар шийдвэр гаргах эрх олгож байна вэ? Мөн түүнийг хэрхэн тайлбарлаж чадах уу гэдэг асуулт урган гарч ирнэ.
Тайлбарлагдах чадвар (Explainability) нь таны систем тодорхой бус, гажуудсан логик ба ялгаварт суурилж ажиллах уу, эсвэл зохицуулалттай, ил тод байдлаар ажиллах уу гэдгийг шийднэ. Алгоритмаар гаргасан шийдвэр бүр тайлбартай байх ёстой эс тэгвээс тэд хамгаалалт бус, харин шинэ эрсдэлийн эх үүсвэр болж хувирна.
11. КИБЕР ГЭМТ ХЭРЭГ БА САНХҮҮГИЙН ЗАЛИЛАН – ХОЁР ӨӨР ЕРТӨНЦ БИШ НЭГ БОЛЖ НИЙЛЭХ ЭРИН
Хамгаалалтыг тусдаа системүүдээр шийдэх нь өнөө цагт биелэгдэшгүй даалгавар болсон. Хакеруудын зорилго нэг үйлдлээс давж, олон сувгаар, олон эрсдэлийг нэг дор бий болгож байна. Кибер халдлагууд өнөөдөр хэрэглэгчийг цахим орчинд таньж баталгаажуулах мэдээллийг хулгайлж, мэдээлэл нь алдагдсан аккаунт, халдлагад өртсөн дэд бүтцийг ашиглан системд нэвтэрч улмаар залилан хийх боллоо.
Гэвч өнөө цагийн хамгаалалт нь бодит халдлагын гинжин хэлхээг бүхэлд нь харах боломжгүй байдалтай байна. Тиймээс хамгаалалтын шинэ загвар Cyber Fraud Fusion буюу кибер халдлага + санхүүгийн залилангийн нэгдсэн систем бий болж байна.
Энэ нь:
– хамгаалалтын багууд (SOC, Fraud, IT, Risk) нэг зүгт харж ажиллах
– зан төлөвийн шинжилгээ + аномали илрүүлэлт + түүхэн датагаар бодит цагийн хамгаалалт хийх
– халдлагын бүхэл бүтэн схем, маршрут, ажиллах зарчмыг ил харах боломжийг олгодог.
Group-IB компани нь Cyber Fraud Fusion концепцыг байгууллагуудад нэвтрүүлж, халдлагын төгсгөлийн гинжин хэлхээ хүртэл хамгаалах боломжийг танд олгож байна. Эдгээр эрсдэлүүд холын ирээдүйд биш аль хэдийн бидний дунд бий болсон. Дижитал шилжилт, автоматжсан, төвлөрөл багатай бизнес модель хурдтай өсөхийн хэрээр халдлагын цар хүрээ улам томорч, илрүүлэхэд улам төвөгтэй болж байна. Хакерууд гол аюул заналуудыг нэгтгэж, хурдасгаж, томруулж байна. Харин өнөө цагийн хамгаалалт энэхүү шинэ үед хангалтгүй. Иймд ирээдүй бол урьдчилан сэргийлэлт болон ухаалаг мэдээлэл солилцооны эрин үе юм.
Иймд Group-IB дараах хамгаалалтыг санал болгож байна.
-Cyber-Fraud Fusion модель — бодит цагийн нэгдсэн илрүүлэлт
-AI vs AI эринд хамгаалалт хийх Group-IB-н AI-тулгуурласан нэгтгэсэн платформ
-Дэлхийн + Локал (“GLOCAL”) хандлагаар бүс нутагт гарч буй халдлагуудад тохирсон сайжруулсан Threat Intelligence систем
-Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх DCRC төвүүдээр дамжуулан бүс нутгийн халдлагын индикаторуудыг байнга шинэчлэх
-Дэлхийн хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаа
2026 оноос эхлэн цаашид хиймэл оюунд тулгуурласан, олон сувгийн халдлагын эринд хамгийн хүчтэй хамгаалалтын давхаргыг бий болгоорой — Group-IB.

