2024 онд дэлхий даяар 6.4 ТЭРБУМ хэрэглэгчийн мэдээлэл олон нийтэд задарч, хулгайлагдах өндөр эрсдэлд орсон бөгөөд эдгээрийн ихэнх нь имэйл хаягтай холбоотой алдагдлын улмаас үүссэн байна.
Тэгвэл таны болон танай байгууллагын имэйл хамгаалалт өнөөдрийн кибер халдлагад бэлэн байгаа юу?
Group-IB компанийн EMAIL PROTECTION TEST үйлчилгээг үнэгүй ашиглан өөрийн хамгаалалтын түвшинг хэдхэн минутын дотор шалгаарай.
Group-IB нь
– 70,000+ цагийн бодит халдлагад хариу арга хэмжээ авч,
– Олон улсын кибер гэмт хэргийн мөрдөн шалгалт хийсэн туршлага дээрээ тулгуурлан имэйл хамгаалалтын үнэлгээний хамгийн найдвартай системийг боловсруулсан.
Доорх линкер орж, халдагчдын ашигладаг хамгийн сүүлийн үеийн тактик, техниктэй тулган өөрийн имэйл хамгаалалтын бодит чадамжийг үнэлээрэй.
Үр дүнг хэрхэн тайлбарлах вэ?
Анхааруулга
- – Тест имэйлүүд доторх линк, хавсралтууд нь хортой. Та хавсралтыг нээх, линк дээр дарахаас татгалзана уу.
- – Систем нь зөвхөн тест имэйлүүдийг илгээдэг бөгөөд таны имэйл харилцаа, хамгаалалтын системүүд болон бусад мэдрэмтгий мэдээлэлд ямар ч хандалтгүй.
- – Тестийн үед ирэх имэйлүүдийн subject нь “Email security test…” гэж эхэлнэ.
- – Танд очсон имэйлийн тоо болон агуулга нь таны имэйл хамгаалалтын сул талыг харуулна.
Таны имэйл хамгаалалт сайн ажиллаж байна
Хэрэв тестийн үед ямар ч имэйл таны өгсөн хаягт ирээгүй бол орчин үеийн дэвшилтэт имэйл халдлагаас таны систем сайн хамгаалагдсан байна гэж үзэж болно.
Таны имэйл эмзэг байна
Хэрэв тестийн үед дор хаяж 1 имэйл inbox-д ирсэн бол адил төрлийн техник ашиглан халдагчид таны хамгаалалтыг тойрч, халдах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны имэйл эмзэг байдал илэрсэн гэсэн үг.

