REMAX Advanced салбар байгууллагад кибер аюулгүй байдлын анхан шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж буй өнөө үед байгууллагын хүний нөөцийн кибер соёлыг бэхжүүлэх зорилгоор REMAX Advanced салбарын ажилтнуудад зориулсан кибер аюулгүй байдлын анхан шатны сургалт амжилттай боллоо.
Сургалтын хүрээнд:
- – Кибер халдлагын өнөөгийн нөхцөл байдал
- – Кибер халдлагын тохиолдол ба бодит кейсүүд
- – Ажлын байрны төхөөрөмжийн аюулгүй хэрэглээ
- – Мэдээлэл алдагдахаас сэргийлэх бодит кейсүүд зэргийг танилцуулж, оролцогчдын мэдлэгийг нэмэгдүүлэв.
Байгууллагын кибер соёл, ажилтнуудын хариуцлагатай хэрэглээг дэмжин ажилладаг REMAX Advanced хамт олонд талархал илэрхийлье.

